Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар
Өнөөдөр өдөр болон шөнө ахиу хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.!!!
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см их байгаа бол Хархорин сумын орчимд усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим байгаа бол Арвайхээр сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см их байгаа бол Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см их байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний хэмжилтийн цооногт хийсэн хэмжилтээс харахад: Газрын доорх усны түвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад 70 см орчим дээшилсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР